Бүх нийтлэл
Бренд5 минут унших

Онлайн дэлгүүрийн нэр сонгохдоо шалгах зүйлс

Санахад амар, хайхад тод, social болон домэйн дээр нэг мөр ашиглаж болох нэр борлуулалтад тусалдаг.

Нэр бол эхний амлалт

Дэлгүүрийн нэр хэрэглэгчийн толгойд үлдэх ёстой. Хэт урт, хэлэхэд хэцүү, юу зардаг нь ойлгомжгүй нэр сурталчилгааны зардлыг өсгөдөг.

Дуудахад амар уу?

Хүн утсаар хэлэхэд буруу сонсогдохгүй байх хэрэгтэй. Монгол, англи үг хольж байгаа бол бичих хэлбэрээ нэг мөр болго.

Юу зардаг нь мэдрэгдэх үү?

Зарим брэнд хийсвэр нэртэй байж болно. Гэхдээ жижиг дэлгүүрийн эхэнд барааны төрөл нь мэдрэгдэх нэр давуу талтай.

Домэйн, social нэр чөлөөтэй юу?

.mn, .com, эсвэл neelttei.com дээр ашиглах богино slug боломжтой эсэхийг шалга. Facebook, Instagram, TikTok дээр ижил нэр авах боломжтой бол хэрэглэгч хайхад амар.

Ирээдүйд тэлж болох уу?

"Зөвхөн цагаан цамц" шиг хэт нарийссан нэр дараа нь ангилал нэмэхэд саад болж магадгүй. Харин хэт ерөнхий нэр санахад хэцүү.

Итгэл төрүүлж байна уу?

Хэт хямдралын, хэт тоглоомын өнгөтэй нэр зарим ангилалд итгэл бууруулдаг. Зорилтот хэрэглэгчийнхээ мэдрэмжээр шалга.