Бүх нийтлэл
Бараа7 минут унших

Барааны зураг захиалгад шууд нөлөөлдөг

Гар утсаар авсан зураг ч борлуулж чадна. Гол нь бодит өнгө, хэмжээ, хэрэглээг эргэлзээгүй харуулах хэрэгтэй.

Зураг бол онлайн дэлгүүрийн худалдагч

Хэрэглэгч барааг барьж үзэхгүй. Тиймээс зураг нь таны өмнөөс итгэл төрүүлж, асуултад хариулж, захиалга өгөх шийдвэрт нөлөөлдөг.

Мэргэжлийн студи заавал хэрэггүй. Гар утас, цонхны гэрэл, цэвэр дэвсгэр байхад эхний сайн зураг гарна. Харин бүдэг гэрэл, хэт filter, ганц өнцөг борлуулалтыг сааруулдаг.

Эхний зураг жагсаалтын тавиур шиг байх ёстой

Барааны жагсаалт дээр харагдах эхний зурагнаас юу зарж байгаа нь шууд ойлгогдох хэрэгтэй.

  • Бараа бүтнээрээ харагдах
  • Арын дэвсгэр цэвэр байх
  • Өнгө бодитой байх
  • Үнийн sticker, олон бичиг оруулахгүй байх

Хямдрал, шинэ барааны тэмдэглэгээг дэлгүүрийн badge-ээр шийдвэл зураг цэвэр үлдэнэ.

Нэг бараанд дор хаяж 5 зураг оруул

Нэг зураг хэрэглэгчийн бүх эргэлзээг тайлахгүй.

  • Нүүр тал
  • Хажуу тал
  • Ойрын деталь
  • Хэмжээ харуулах зураг
  • Бодит хэрэглээний зураг

Хувцас бол өмссөн зураг, гэр ахуйн бараа бол өрөөнд байрласан зураг, хүнс бол савлагаа болон порцын зураг хэрэгтэй. Хэрэглэгч өөрийн амьдралд яаж харагдахыг төсөөлөх тусам захиалга ойртдог.

Өнгөнд үнэнч бай

Хэт шар гэрэл, хүчтэй filter, өнгө өөрчилсөн засвар буцаалт нэмдэг. Ялангуяа хувцас, гоёл, гоо сайхны бараанд өнгөний зөрүү том асуудал.

Өдрийн гэрэлд авч, нэг барааны бүх зургийг ойролцоо гэрэлд байлга. Зураг гоё байх хэрэгтэй ч бодит байдлаас өөр харагдуулах нь давтан худалдан авалтыг эвдэнэ.

Хэмжээг нүдээр ойлгуул

"Жижиг", "дунд", "том" гэдэг хүн бүрт өөр. Цүнхийг хүний мөрөн дээр, аягыг гартаа, хувцсыг өмссөн хүний өндөр болон размертай харуул. Энэ мэдээлэл чатны асуулт, буруу хүлээлтийг багасгана.

Файлаа бас цэгцэл

Хэт том зураг mobile дээр дэлгүүр удаашруулна. 1200-1600px өргөнтэй болгож шахаад, нэрийг нь ойлгомжтой өг. Жишээ нь tsagaan-daavuun-tsamts-urd-tal.jpg.

Зураг цэвэр байх тусам дэлгүүр илүү найдвартай санагддаг.