Буцах

Вебсайтын тохиргоо хийх

01

Тохиргоо цэс рүү орох

Админ самбар дээрээс Тохиргоо цэс дээр дарж вебсайтын үндсэн тохиргоог хийнэ.

02

Дэлгүүрийн мэдээлэл бөглөх

Дэлгүүрийн мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллийг бөглөж оруулна. Энэ нь үйлчлүүлэгчийн хэсэг буюу storefront дээр харагдах мэдээлэл болно.

Засвартай горим идэвхжүүлсэн тохиолдолд вебсайт засварын горимд шилжиж, үйлчлүүлэгч вебсайтыг ашиглах боломжгүй болно.

03

Доод хэсгийн хуудсууд идэвхжүүлэх

Хуудаснууд тохиргоо нь storefront доод хэсэгт байрлах хуудсуудыг идэвхжүүлнэ. Дотор нь бичсэн мэдээлэл тусдаа хуудас байдлаар нийтлэгдэнэ.

04

Домэйн ба онлайн хаяг тохируулах

Домэйн ба хаяг тохиргоог ашиглан вебсайтын онлайн хаягийг тохируулна.

Өөрийн домэйн нэртэй бол TXT утгыг DNS тохиргоондоо нэмж баталгаажуулна. TXT утга баталгаажсаны дараа CNAME бичлэгээр shops.neelttei.com руу чиглүүлж өгнө.

05

Өнгө, загвар, лого тохируулах

Өнгө ба загвар хэсэгт админ болон storefront буюу дэлгүүрийн сайтын өнгө, логог тохируулна.

Favicon хэсэгт favicon.ico файл оруулах боломжтой. Мөн өөрийн зургаа upload хийгээд favicon үүсгүүлж болно.

06

Төлбөрийн мэдээлэл оруулах

Төлбөрийн хэрэгсэл хэсгээр захиалга өгөх үед хэрэглэгчид харуулах төлбөр хэрхэн төлөх мэдээллийг тохируулна.

07

Хүргэлтийн бүс, төлбөр тохируулах

Үйлчлүүлэгч захиалга өгөхөд хүргэлтийн бүсийн хязгаарлалт болон байршлаас хамааралтай хүргэлтийн төлбөрийг энэ хэсгээр тодорхойлно.

Эхлээд Зөвхөн бүс дотор хүргэнэ тохиргоогоор газрын зураг дээр тодорхойлсон бүсээс гадна захиалга авах эсэхийг хязгаарлана.

Дараа нь хүргэлтийн хугацаагаа тодорхойлно. Жишээ нь 12 цагаас өмнө өдөртөө, түүнээс хойш бол маргааш гэх мэт утга оруулж өгнө.

Доор байрлах Бүс нэмэх товчийг дараад газрын зураг дээр бүсээ зурж, хүргэлтийн төлбөрөө оруулна. 100,000 төгрөгөөс дээш худалдан авалтад үнэгүй хүргэлт хийх бол Үнэгүй хүргэлт хийх дүн дээр 100000 гэж бичнэ. Үгүй бол 0 хэвээр үлдээнэ.

Бүсийг дахин зурах бол хогийн савны хажууд байрлах харандаа товч дээр дараад дахин зурна.

08

Агуулахын үлдэгдлийн дүрэм тохируулах

Агуулах тохиргоо нь захиалга хийгдэх үед бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл хэрхэн өөрчлөгдөхийг тохируулна.

Хязгааргүй үлдэгдэл идэвхтэй үед бараа дууссан байсан ч үйлчлүүлэгч захиалга өгөх боломжтой болно.

Захиалга үүсгэхэд үлдэгдэл хасах тохиргоо идэвхтэй бол шинэ захиалга орж ирэхэд үлдэгдэл шууд буурна. Зөвхөн баталгаажуулахад үлдэгдэл хасах тохиргоо идэвхтэй бол админ захиалгыг баталгаажуулах үед үлдэгдэл буурна.

Захиалга цуцлагдвал үлдэгдэл буцаах тохиргоо нь үлдэгдэл аль хэдийн хасагдсан захиалга цуцлагдсан төлөвт орох үед барааг агуулах руу буцаана.