Буцах

Промо код тохируулах

01

Промо код цэс рүү орох

Үйлчлүүлэгч захиалга өгөхийн өмнө промо код оруулж хувь, дүн, хүргэлтийн хөнгөлөлтийн урамшуулал авах боломжтой. Энэ тохиргоог админ самбар дээрхи промо код цэсээр хийнэ.

02

Шинэ промо код үүсгэх

Шинэ промо код үүсгэхдээ код талбарыг үргэлж бөглөх шаардлагатай бөгөөд энэ том үсгээр хадгалагдах код нь үйлчлүүлэгч захиалга өгөхийн өмнө зориулалтын талбар дээр бичигдэнэ.

03

Хамрах хүрээ тохируулах

Промо код нь 3 хамрах хүрээтэй юм. Эдгээр нь:

1. Ангиллын бараанууд буюу тухайн ангилалд багтах бүх бараанд нөлөөлөх

2. Тодорхой бараанууд буюу сонгосон бараанд нөлөөлөх

3. Хүргэлтийн төлбөр буюу хүргэлтийн төлбөрт нөлөөлөх

04

Хөнгөлөлтийн хэлбэр сонгох

Хөнгөлөлтийн хэлбэр нь хувь эсвэл мөнгөн дүнгээр байна.

05

Ашиглах тоогоор хязгаарлах

Нэмэлтээр промо кодыг ашиглаж болох тоогоор нь хязгаарлах боломжтой юм.