Нүүр хуудас зохиомж цэс рүү орох
Онлайн дэлгүүрийнхээ нүүр хуудас үйлчлүүлэгчдэд хэрхэн харагдахыг Нүүр хуудас зохиомж цэсээр засварлана.
Онлайн дэлгүүрийнхээ нүүр хуудас үйлчлүүлэгчдэд хэрхэн харагдахыг Нүүр хуудас зохиомж цэсээр засварлана.
Нүүр хуудас зохиомж нь зураг дээрх блокуудаас бүрдэж болно.
Зохиомж үүсгэхэд "Десктоп" буюу компьютер болон том дэлгэцтэй төхөөрөмж дээр хэрхэн харагдах, "Мобайл" буюу гар утас дээр хэрхэн харагдах гэсэн хоёр байдлаар авч үзнэ.
Блокуудын хэмжээг өөрчлөх болон устгах үйлдлийг зураг дээр дүрсэлсэн элементүүдээр гүйцэтгэнэ.
Блокын хэмжээг мөн баруун талд байрлах элементээр өөрчилж болно.
Блокыг чирж оруулаад зохиомжийг өөрчилнө.
Баннер элемент нь баруун талд байрлах тохиргоотой юм.
Хойно харагдах дэвсгэр зураг, гарчиг, товч дээр дарахад хаашаа очих, бичиглэлийн байрлал, өнгийг тохируулна.
Солигддог баннер нь баннертай ижил тохиргоотой боловч Слайд 1, Слайд 2 гэх мэтээр олон баннер тохируулж өгнө.
Мөн солигдох хугацааг оруулж өгснөөр автоматаар урсах секундыг нь тохируулна.
Бараа блок нь хүснэгтэн болон урсдаг байдлаар тохируулах боломжтой бөгөөд нэг мөрд хэдэн бараа харагдахыг мөрийн тоо тохиргоог ашиглан шийднэ.
Нэмэлтээр энэ блокт хэдэн бараа харуулах болон аль барааг харуулахыг тохируулна.
Ангилал блок нь бараа блоктой олон талаараа адил юм.
Гэхдээ ангиллууд нь өнгө эсвэл зураг нэмэлтээр авах боломжтой бөгөөд зургийн хэмжээ тохиргоогоор нэмсэн зураг нь элементээ дүүргэх эсвэл багтаах байдлаар тохируулна.
Мөн ангиллын нэр тохиргоогоор жагсаалтын элемент дээр бичиглэл харуулах үгүйг, зургийн өндрийн хамт тохируулна. Ингэснээр тусгай зураг бүхий ангилал үүсгэх боломжтой юм.
Зураг блок нь нэг зураг харуулах бөгөөд URL холбоос тохируулснаар зураг дээр дарахад холбогдсон хаяг дээр очих болно.
Солигддог зураг блок нь слайд байдлаар олон зураг оруулах бөгөөд солигдох хугацааг тохируулна.
Хоосон зай блок ашиглаж зохиомж дээр зарим төрлийн өрөлтийг хийх боломжтой.
Десктоп дээрх зохиомж гаргасны дараагаар мобайл дээр зохиомж давхар гаргах шаардлагатай юм.
Зарим тохиолдолд зургийн хэмжээ тохирохгүй эсвэл зөвхөн гар утас дээр харуулах, зөвхөн компьютер дээр харуулах шаардлагыг хангах бол зураг дээрх тохиргоог ашиглана.