Хямдрал урамшуулал цэс рүү орох
Админ самбар дээрхи хямдрал урамшуулал цэсийг ашиглан та бараа бүтээгдэхүүн дээр салангид бодогдох нөхцөл тохируулах боломжтой.
Админ самбар дээрхи хямдрал урамшуулал цэсийг ашиглан та бараа бүтээгдэхүүн дээр салангид бодогдох нөхцөл тохируулах боломжтой.
Хямдрал урамшуулал нь зураг дээр дүрсэлсэн талбартай байх бөгөөд эхлэх огноо, нэр, хямдралын утга заавал оруулсан байх шаардлагатай.
Хямдралын гурван төрөл байна.
1. Хувь буюу барааны үнийг тодорхой хувиар бууруулна.
2. Тогтмол дүн буюу барааны үнээс тодорхой дүнг хасна.
3. Багц буюу 3ийг авахад 1 (3+1) нөхцөлтэй урамшуулал үүсгэнэ.
Хамрах төрлийг нь буюу хямдрал үйлчлэх барааг зураг дээр дүрсэлсэн гурван байдлаар тодорхойлно.
1. Бүх бараанд
2. Сонгосон бүх ангилалд
3. Сонгосон бараанд
Нэмэлтээр багц урамшуулал нь дараахи нөхцөлтэй байна.
1. Барааны хувилбар хамааралгүй бодогдоно. Энэ нь XL болон XS хувилбар хамааралгүй нэг бүтээгдэхүүн гэж үзэн тооцоологдоно. Жишээ нь 2+1 нөхцөл дээр XS XL хувилбар авсан байхад дараагийн XS хувилбар нь үнэгүй байж болох юм.
2. Ангилал хамааралгүй бараагаар салангид тооцоологдоно. Сүү ангилал дээр 2+1 урамшуулал зарласан байхад зөвхөн нэг барааг 3 удаа авсан байхад 1 нь үнэгүй болох юм. Тэгэхээр ангилал хамаарсан урамшуулал Сүү, Тараг авсан байхад үйлчлэхгүй.