2400 хүүхдийг 6 төрлийн дугуйланд үнэгүй хамруулна

access_time 2019-11-28 16:14

Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн зургаан төрлийн /морин хуур, драм, дуулаач, бүжиг, уран зураг, хайчилбар/ дугуйлан, секцэд эрсдэлт бүлгийн алслагдсан дүүрэг, хороодын нийт 2400 хүүхдийг хамруулахаар судалгаа авчээ.
Төслийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2020 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд зургаан дүүргийн 18 бүсийн хорооны иргэний танхимуудад сургалт хичээллэх аж.

Шинэ мэдээ