Яармагийн замд явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио суурилуулжээ

access_time 2019-10-21 14:33

“Яармагийн замд явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио суурилуулсан байна. Гэрлэн дохиог иргэд өөрсдөө асаах боломжтой. Явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж байгаа бөгөөд жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй байх давуу талтай. Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асах юм. Жолооч нар гэрэл дохионы зохицуулалт бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

Шинэ мэдээ