“Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” урамшуулал

access_time 2017-11-22 15:16

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалсан.

Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Аянд одоогоор дараах байгууллагууд нэгджээ.Үүнд :

“Dream Terelj lodge” амралтын газар гэр бүлд Баасан гаригт 50 хувь, амралтын өдөр 30 хувийн хямдрал,

  • “Resort World Terelj” амралтын газар хоёр дахь хоногоос 20 хувь, гурав дахь хоногоос 30 хувь, дөрөв дэх хоногоос 40 хувийн хөнгөлөлт,
  • “Big sky lodge” амралтын газар байр, гэрт 10 хувийн хөнгөлөлт,
  • “UB-2” зочид буудал нэгдшгээр сарын 1-н хүртэл 20 хувийн хөнгөлөлт,
  • “Чанар” амралтын газар гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо 20 хүн тутамд нэг хүн үнэгүй,
  • “Хаан жимс” амралтын газар ирэх сарын 1-н хүртэл нэг хоногийн үнээр хоёр хоног амрах хөнгөлөлт,
  • “Мөнхтэнгэр-2” жуулчны бааз энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын бүх өдрүүдэд 50 хувийн хөнгөлөлт
  • “Монголын нууц товчоо” цогцолбор энэ сарыг дуустал нэг хоногт нэг хоног урамшуулал зарлаад байгаа юм.

Шинэ мэдээ