Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ

access_time 2019-10-15 13:14

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Олон тоосго” ХХК барьж гүйцэтгэсэн. ЧД-ийн 4, 5 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 400 хүүхэд байгааг бүрэн хамруулж 410 хүүхдэд СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.

Шинэ мэдээ