СӨҮЛ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА И ЁНГ-ПЁО ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

access_time 2019-10-17 12:07

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Цагдаагийн газрын дарга И Ёнг-Пёо тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагаа маш олон талаар өргөжин хөгжиж байгаад баяртай байдаг гээд цагдаагийн байгууллага хооронд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нягтарч ажиллаж байгаа нь талархууштай хэрэг гэдгийг үгийнхээ эхэнд илэрхийлсэн.
Мөн тэрбээр “Аль ч улсын цагдаагийн байгууллага, албан хаагчид иргэдээ ая тухтай, тайван амгалан амьдруулах эрхэм үүрэг хүлээж ажилладаг. Энэхүү эрхэм үүргээ биелүүлэхийн тулд танай манай хоёр улсын цагдаагийн алба цаг наргүй, ажиллаж байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр Сөүл хотод ажиллаж амьдарч, сурч боловсорч буй Монгол Улсын иргэд, залуучууд дэмжиж, хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байхыг хүссэн юм.
Сөүл хотын Цагдаагийн газрын дарга И Ёнг-Пёо ирэх онд нийслэлийн цагдаагийн байгууллатай хамтран ажиллах гэрээ үзэглэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд Монголчууд тус улсад ажиллах, сурах мөн аялал жуулчлалын чиглэлээр зорчих нь олонтой болсон. Тиймээс бид тухайн иргэдийг хуулийн хүрээнд, хамгаалах, туслах дэмжих тал дээр анхаарч ажилласаар ирсэн, цаашид ч мөн өөрийн улсын иргэдийн адил тэгш шударга хандана гэдгээ илэрхийлсэн юм.

Шинэ мэдээ