ОРОН СУУЦАНД АМЬДАРДАГ ӨРХИЙН УСНЫ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ

access_time 2018-06-12 14:04

Орон сууцанд амьдардаг айл өрхийн хэрэглээний усны төлбөр 15 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индекс буюу инфляц өссөн болохыг Үндэсний статистикийн газраас мэдээллээ.  Нэг метр куб цэвэр усанд өмнө нь 605 төгрөг төлдөг байсан бол 620 төгрөг болсон. Бохир усанд 330 төгрөг төлдөг байсан бол 470 төгрөг төлөхөөр боллоо.Ингэснээр  цэвэр усны үнийг 2.5 хувиар, бохир усны үнийг 42 хувиар нэмэгдэж байгаа юм. Гэр хорооллын өрхүүдийн усны уүнийг нэмэгдээгүй байна.

Шинэ мэдээ