“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ”-ҮҮДИЙГ ШАГНАВ

access_time 2019-10-23 08:54

Тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар гардуулав. “Нийслэлийн тэргүүний өрх”-ийг 1995 оноос хойш жил тодруулж, нийслэлийн хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож бусдад үлгэр дуурайлал болсон шилдэг өрхүүдийг ийнхүү шагнасаар ирсэн бөгөөд нийт 161 өрх энэхүү шагналыг хүртээд байгаа ажээ.
Өнөө жил үр хүүхдүүдээ амьдрах ухаанд сургах, нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргээс зохион байгуулж буй ажил арга хэмжээнд идэвхи санаачилгатай оролцож, гэр орон сууц, хашаа, ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулан, цэцэрлэгжүүлсэн, өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэл, гар урлал эрхлэх зэрэг нийгэмд тустай хөдөлмөр эрхэлсэн өрхүүдийг ийнхүү шагнаж буй юм.

Шинэ мэдээ