Залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо

access_time 2019-12-10 15:20

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхижсэн-2030” төслийн хүрээнд залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн үйл ажиллагааг нээлээ. Тус төвийн нээлт 12 дугаар сарын 06-ны өдөр Хаб инновацын төвд болов.
Идэвхжилтийн төв нь залуучуудад өөрийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд туслахаас гадна хэрэгтэй мэдээлэл, загвар, үйлчилгээгээр хангах бөгөөд уг төв нь эдгээр санаагаа бусад залуустай хамтран хэрэгжүүлэх боломжийг олгох аж.
Залуучууд та бүхнийг Идэвхжилтийн төвөөр зочилж, өөрт байгаа санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг авахыг урьж байна.

Шинэ мэдээ