Дээлтэй Монгол наадам” маргааш болно

access_time 2019-07-09 15:36

Маргааш буюу 7 дугаар сарын 10-нд “Дээлтэй Монгол наадам” 14:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Наадмын үеэр шилдэг үндэсний хувцастай дүүрэг, байгууллага, гэр бүл, шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гадаад жуулчныг тус тус шалгаруулах юм. Харин 7 дугаар сарын 11,12-нд “Улаанбаатарын үдэш эх орноос магтан дуулъя” үдшийн шоу тоглолт 21:00 цагаас Сүхбаатарын талбайд болж “Яг түүн шиг”, “Voice”, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид оролцоно. Мөн 7 дугаар сарын 13-нд УДБЭТ-ын тайзнаа “Pop Opera Live Concert” 19:00 цагт тоглогдох юм.

Шинэ мэдээ