Дархан явах бол дараах замаар зорчино уу

access_time 2019-07-16 12:55

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн замын засвартай холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа. Нийт 15 цэгийг хэсэгчлэн хааж зорчигчид тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцоно. Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаана. Тиймээс баруун тийш иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэх юм.

Шинэ мэдээ