“Говийн чоно” сургалт, дадлага сургуулилалт эхэллээ

access_time 2019-09-09 13:20

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, гамшиг, ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон алба хаагчдыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор өнгөрсөн 2009 оноос хойш зохион байгуулсан.
Дорноговь аймагт 21-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах тус дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд эхэлсэн. Энэ жилийн сургалтанд Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Вьетнам зэрэг 21 орны 300 гаруй төлөөлөгч оролцоно.

Шинэ мэдээ