Баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ

access_time 2019-11-29 16:04

12 дугаар сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, төвийн нутгийн өмнөд, говийн бүсийн нутгаар бага зэргийн дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байна.
2020 оны нэгдүгээр сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр бага зэрэг дулаан байна гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ.

Шинэ мэдээ